card

ХАРИЛЦАГЧ, НИЙЛҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОДЛОГО 

Сэнтрал экспресс Си Ви Эс ХХК нь CU олон улсын сүлжээ конвениенс дэлгүүрүүдэд бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэгч харилцагч байгууллагуудтай урт хугацааны хамтын ажиллагаа, түншлэлийн бодлого баримтлан ажилладаг бөгөөд хамтын ажиллагааны үр дүнд хэрэглэгч үйлчлүүлчид дээ орлуулшгүй үнэ цэнийг өдөр бүр өгөхийг өөрсдийн эрхэм зорилго болгон ажиллаж байна.  

Сэнтрал экспресс Си Ви Эс ХХК-ийн бизнесийн хамтын ажиллагааны бодлого:  

  • Мэдээлэл болон үйл ажиллагааны итгэлцэлд суурилсан ил тод байдал 
  • Оролцогч талуудын цаг, мөнгийг хэмнэх харилцагчдад зориулсан цахим систем  
  • Нэгдсэн түгээлтийн төв 
  • Харилцагчийн төлбөр шилжүүлэх болон буцаалт хийх оновчтой бодлого.  
  • Шинэлэг санаа, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хамтын ажиллагаа  

Эрхэм харилцагч, нийлүүлэгч та бүхэн бидэнтэй хамтран ажилласнаар өөрийн байгууллагын тасралтгүй үйл ажиллагааг хангаж, Улаанбаатар хотын өнцөг булан бүрт байрлах хотын шинэ соёл, шинэ трэнд болж буй CU олон улсын сүлжээ конвениенс дэлгүүрээр дамжуулан эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх боломжтой.  

Харилцагч байгууллага нэг бүртэй хийх хамтын ажиллагааны хүрээнд харилцагч та бүхэн өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд маш хурдтай, оновчтой байдлаар байршуулах, мэргэжлийн  баг хамт олонтой хамтран ажиллах, шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлт хийх, хамгийн үр ашигтай байдлаар  зардлаа төлөвлөх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.  

Харилцагч, нийлүүлэгч та бүхэн бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл ЭНД дарж өөрийн байгууллагын талаарх мэдээллээ бидэнд илгээгээрэй.  

Бид таны хүсэлтийн дагуу ажлын 3 хоногийн дотор эргэн холбогдох болно.