Бидний тухай

CU ОЛОН УЛСЫН СҮЛЖЭЭ КОНВЕНИЕНС ДЭЛГҮҮР

“CU “ ОЛОН УЛСЫН СҮЛЖЭЭ КОНВЕНИЕНС ДЭЛГҮҮР

 

    “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК нь 2018 оны 8 сард  Солонгос улсын 24/7 конвениенс сүлжээ дэлгүүрийн салбарт тэргүүлэгч, Олон улсад 13’500 гаруй салбартай “CU” брэндийг Монголын хэрэглэгчиддээ зориулан албан ёсны франчайз эрхтэйгээр Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа нээснээс хойш өдгөө нэг жилийн хугацаанд 50 гаруй салбар нээн 800 гаруй ажилтантайгаар өргөжин тэлсээр байна.

     CU конвениенс сүлжээ дэлгүүр нь үйлчлүүлэгч нарт хамгийн ойр байршил, эмх цэгцтэй цэвэр орчин, найрсаг дотно үйлчилгээг хамгийн чанартай дотоодын болон олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хамт санал болгохоос гадна зөвхөн CU конвениенс сүлжээ дэлгүүрээс л авч болох CU нэрийн брэнд бүтээгдэхүүн GET кофе, амтат Heyroo, Delaffe брэндүүд, олон улсын эрүүл ахуйн стандартын дагуу монгол хэрэглэгч нарын онцлогт зориулан бэлтгэсэн Beefer, Хөвсгөр бууз,  Бэнто, PizzaDi брэндийн бүтээгдэхүүнийг бэлтгэн өдөр бүр шинээр хүргэж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Үйлчлүүлэгчиддээ орлуулашгүй үнэ цэнийг өдөр бүр өгөх

АЛСЫН ХАРАА

Бид үнэт зүйлсээ тууштай баримтлан, тогтвортой хөгжиж, ая тух, цаг хугацааг эрхэмлэсэн хэрэглэгчдийн тэргүүн сонголт байна.

Үнэт зүйлс

1.Үйлчлүүлэгчээ нэн тэргүүнд – Customer first
2.Багийн ажиллагаа - Teamwork
3.Өөриймсөг сэтгэл - Ownership
4.Энгийн шийдэл - Keep it simple (KISS)
5.Хүнсний аюулгүй байдал – Food safety
6.Өндөр бүтээмж– High productivity​
7.Шинийг санаачлагч - Innovativeness​
8.Итгэл даах чанар - Trustworthiness​
9.Эерэг эрч хүч- Positive energy/vibe

CU олон улсын сүлжээ
конвениенс дэлгүүр

Зөвхөн конвениенс дэлгүүрийн үйлчилгээг үзүүлээд зогсохгүй шөнийн цагаар тухайн бүсэд аюулгүй байдлыг сайжруулах гэрэл, гэрэлтүүлэг, биечилсэн хамгаалалт гаргах зэргээр манай улсад хүндээр тавигддаг асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулж, улсынхаа хөгжил дэвшилд хөл нийлүүлэн алхах нь бидний бас нэгэн зорилго билээ. 

     Шинэхэн өглөөг сэргэг эхлүүлэх, эрч хүчээ цэнэглэх өдрийн завсарлага, их ажлын дараах алжаалаа тайлахад CU үргэлж таны дэргэд байх болно.

CU олон улсын сүлжээ
конвениенс дэлгүүр