Бид та бүхэнд “СU” конвиниенс дэлгүүрүүдийг франчайз эрхээр эзэмших боломжийг санал болгож байна.

Манай компани “CU” брэндийн конвиниенс дэлгүүрийн Монгол дахь анхны салбарыг 2018 оны 8-р сард нээн ажиллуулснаар Монголын жижиглэнгийн худалдааны салбарт цоо шинэ өнгө төрх, үйлчилгээний дэвшлийг авч ирээд байна.

Өнөөдөр бид Улаанбаатар хотод нийт 55 салбар дэлгүүрийг нээн ажиллуулж байгаа ба эдгээр салбар дэлгүүрүүд нь зах зээлд бүрэн танигдаж, өдөр тутам үйлчлүүлдэг үнэнч хэрэглэгчидтэй болоод байна.

“CU” брэндийн үнэ цэнэ, өрсөлдөөний давуу талыг ашиглан амжилттай бизнес эрхлэх хүсэлтэй жижиг дунд бизнес эрхлэгчдэд бид үнэнч хэрэглэгчидтэй, тогтворжсон үйл ажиллагаатай салбар дэлгүүрүүдээ франчайзийн гэрээгээр эрх шилжүүлэн өгч, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллахыг санал болгож байна.

Хэрвээ та “CU” конвиниенс дэлгүүрийг франчайзийн гэрээгээр эзэмших сонирхолтой байгаа бол доорх холбоосоор бидэнд хүсэлтээ илгээнэ үү.

ФРАНЧАЙЗ ЭРХ АВАХ ХҮСЭЛТ БӨГЛӨХ

Бид таны ирүүлсэн хүсэлттэй танилцаад 3 долоо хоногийн хугацаанд эргэн хариу мэдэгдэнэ.

Франчайз хөтөлбөртэй холбоотой асуултуудыг franchising@cumongol.mn хаягаар хүлээн авч байна.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД