Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК “Монголын топ 100 аж ахуйн нэгж”-ээр шалгарлаа

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол улсын засгийн газар хамтран 19 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа “Монголын топ 100 аж ахуйн нэгж” шалгаруулах ёслолд Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийг “Монголын топ 100 аж ахуйн нэгж байгууллагаар тодрууллаа.

Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК нь Солонгос улсын CU Брэндийн албан ёсны франчайз эрх хүлээн авагч компани бөгөөд 2018 оны 8-р сараас хойш өнөөдрийг хүртэл Монгол улс, Улаанбаатар хотод CU олон улсын сүлжээ конвениенс дэлгүүрийн 70 гаруй салбар дэлгүүрүүдтэйгээр хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ үйл ажиллагаагаа хүргэж байна.

Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн Монгол улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ, хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болгосон 1000 гаруй ажлын байр зэрэг Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд үзүүлсэн голлох үзүүлэлтүүдийг бодитоор үнэлсэн явдалд талархсанаа илэрхийлж байна.

Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж хамтдаа байдаг эрхэм хэрэглэгч, хамтран ажиллагч, бэлтгэн нийлүүлэгч та бүхэндээ талархал илэрхийлье.

Монгол улсын худалдаа үйлчилгээний салбарт шинэ соёл стандартыг хамтдаа нэвтрүүлж Үйлчлүүлэгчид дээ орлуулшгүй үнэ цэнийг өдөр бүр өгөхөөр улам хичээнгүйлэн ажиллаж, хэрэглэгч харилцагчдынхаа итгэл, Сэтгэлд Ойр ажиллах болно.