CU-тэй зайрмаг худалдаанд гарч эхэллээ

Улаанбаатар хотод хамгийн олон салбар дэлгүүрүүдтэй үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдэд үйлчилгээгээ хүргэдэг CU олон улсын сүлжээ конвиниенс дэлгүүр болон Тэсо корпорацын Айсмарк компани хамтран CU-тэй сүүн зайрмаг бүтээгдэхүүнийг хөгжүүлэн хэрэглэгчдэд хүргэж эхэллээ

Монгол Улсын зайрмагны зах зээлд борлуулалт үйлдвэрлэлийн тоогоор тэргүүлэгч  Айсмарк компани нь 2003 оноос хойш тасралтгүй зайрмагны үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч брэнд юм. 

Зөвхөн CU олон улсын сүлжээ конвиниенс дэлгүүрт зориулан хөгжүүлсэн CU-тэй сүүн зайрмаг нь Монгол хэрэглэгчдийн хүсэл сонирхол, амтны мэдрэмжид зориулагдан сүүтэй, нэрстэй холимог 3 төрөл бөгөөд Эх үрсийн баярын өдрөөс CU-ийн 34 салбар дэлгүүрүүдээр борлуулагдаж, хэрэглэгчдийн гарт хүрэх юм. 

Өнөөдрийн байдлаар CU олон улсын сүлжээ конвиниенс дэлгүүр нь 70 гаруй салбар дэлгүүрүүдтэй бөгөөд цаашид Улаанбаатар хотын өнцөг булан бүрт байрлах дэлгүүрүүддээ Тэсо корпорацтай хамтран олон төрлийн шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэн гаргаж хэрэглэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна.

CU -тэй зайрмаг дараах салбаруудад худалдаалагдаж байна

  1. UBH Building
  2. Art Gallery
  3. Central Tower
  4. МУИС
  5. Peacemall
  6. Шангри-Ла
  7. 64th store
  8. City plaza
  9. Grand Office
  10. Төв шуудан
  11. Crystal Town
  12. Talk Talk English
  13. Хүннү 2222
  14. УБТЗ
  15. 10-р хороолол
  16. Нарны хороолол
  17. Байгал төв
  18. Модны 2
  19. Урт цагаан
  20. Шонхор Плаза
  21. 11-р хороолол
  22. Наадам Center
  23. Содон Хороолол
  24. Цэцэн Хангай
  25. 7 star
  26. Grand Plaza
  27. Гэгээнтэн
  28. Кино Үйлдвэр
  29. Гурван билэг
  30. Хүүхдийн 100
  31. Business Plaza
  32. Төгөлдөр төв