“Намайг хож” сугалаатай хөтөлбөр эхэллээ

CU олон улсын сүлжээ  конвиненс дэлгүүр нь бүх салбар дэлгүүртээ хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлсэнтэй холбоотой “Намайг хож” урамшуулалт хөтөлбөрөө эхлүүллээ.

Улаанбаатар хотын өнцөг булан бүрт байрлах CU салбар дэлгүүрүүдээс хүргэлтийн үйлчилгээ аваад цагаа хэмнээд зогсохгүй “Намайг хож” урамшуулалд оролцож шагнал, эрхийн бичгийн ялагч болох боломж бүрдээд байна. 

2020 оны 6-р сарын 15-с эхлэх тус урамшуулалт хөтөлбөр 7 хоног бүр “CannonDale” брэндийн “Bad Boy 3” загварын 2’600’000₮-ний үнэ бүхий унадаг дугуйн эзнээр 1 хэрэглэгчийг, CU конвиненс дэлгүүрээр үйлчлүүлэх 100’000₮-ний Эрхийн бичиг-н эзнээр 2 хэрэглэгчийг тус тус шалгаруулна.  

CU олон улсын сүлжээ  конвиненс дэлгүүрийн 7733-0101 дугаарт залгаж хүссэн бараа бүтээгдэхүүнээ хормын дотор хүргүүлэн аваад 2020.09.27 дуустал үргэлжлэх урамшуулалд оролцож урамшууллын туршид тодрох 45 азтай хэрэглэгчийн нэг болох боломжтой.