“Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК Шастины нэрэмжит улсын 3-р эмнэлгийн мэс заслын хүлээлгийн танхимыг тохижууллаа

“Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Шастины нэрэмжит Улсын 3-р эмнэлгийн Мэдрэл болон Зүрхний мэс заслын хүлээлгийн танхимыг засварлан тохижуулж 7-р сарын 3-ны өдөр эмнэлгийн хамт олонд хүлээлгэн өглөө.

Улсын хэмжээнд яаралтай мэс ажилбар хийлгэх шаардлагатай мэдрэл болон зүрх судасны хөнгөн хэлбэрийн оноштой 1000 гаруй хүмүүс энэхүү тасгаар жил бүр үйлчлүүлдэг юм.