Skip links
Өдөр: CU Мэдээ, Мэдээлэл

СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар

Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (“Компани”)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ”)-ийн 2023 оны 03-р сарын 20-ны өдрийн 12 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (“Хурал”)-ыг 2023 оны 04-р сарын 29-ний өдрийн 12:00 цагт https://hural.cumongol.mn веб хаягаар Zoom платформ ашиглан цахим хэлбэрээр хуралдуулна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн батална. Үүнд:

  1. Компанийн 2022 оны жилийн үйл ажиллагааны тайланг танилцуулах;
  2. Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг батлах;
  3. Компанийн 2022 оны санхүүгийн жилийн цэвэр ашиг (алдагдал)-аас ногдол ашиг хуваарилахгүй тухай ТУЗ-ийн шийдвэр, түүний шалтгааныг танилцуулах;
  4. Компанийн зарласан энгийн хувьцааны тоог нэмэгдүүлэх;
  5. Компаниас нэмж гаргах энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхийг Компанийн энгийн хувьцаа эзэмшигчдэд эдлүүлэх эсэх;
  6. Компанийн оршин байгаа хаягийг өөрчлөх;
  7. Компанийн нэмэлт өөрчлөлт орсон Дүрмийн төслийг батлах; болон
  8. ТУЗ-ийн гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг нь дуусгавар болгож дахин томилох.

 

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдөр нь 2023 оны 04-р сарын 10-ны өдөр байна. Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид нь Компанийн www.cumongol.mn вэбсайтаас, эсвэл 2023 оны 04-р сарын 11-ний өдрөөс 04-р сарын 28-ны өдрийн (ажлын өдрүүдэд) 16:00–18:00 цагийн хооронд Монгол Улс, Улаанбаатар 13312, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хороолол, Их Монгол Улсын гудамж 202, Сакура Тауэр, 7-н давхарт хүрэлцэн ирж Хурал хуралдуулахтай холбоотой баримт бичигтэй танилцах боломжтой.

 

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн цахим бүртгэлийг 2023 оны 04-р сарын 11-ний өдрийн 10:00 цагаас эхлэн 2023 оны 04-р сарын 29-ны өдрийн 16:00 цаг хүртэл https://hural.cumongol.mn веб хаягаар хийж, санал өгөх линк, нууц кодыг хувьцаа эзэмшигчдийн гар утсанд илгээнэ.

 

Хурлын санал хураалтыг https://hural.cumongol.mn веб хаягаар 2023 оны 04-р сарын 11-ний өдрийн 10:00 цагаас эхлэн 2023 оны 04-р сарын 28-ны өдрийн 16:00 цаг хүртэл урьдчилан цахимаар болон Хурлын үеэр цахимаар тус тус хүлээн авна.

 

Хурал зохион байгуулах комиссын даргаар Санхүүгийн газрын захирал, Бизнес контроллер Д.Бүдханд, гишүүдээр ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, Маркетингийн газрын захирал Г.Батбаатар нар ажиллах бөгөөд Хуралд оролцож, санал өгөхтэй холбоотой мэдээллийг 2023 оны 04-р сарын 11-ний өдрөөс 04-р сарын 28-ны өдрийн (ажлын өдрүүдэд) 16:00–18:00 цагийн хооронд 8610-6181 утсаар эсвэл gantulga.t@cumongol.mn цахим шуудангаар авах боломжтой.

Сэтгэгдэл үлдээх