Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (“Компани”)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (“Хурал”)-ийн 2023 оны 03-р сарын 20-ны өдрийн 12 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (“Хурал”)-ыг 2023 оны 04-р сарын 29-ны өдрийн 12:00-14:00 цагийн хооронд Монгол улс, Улаанбаатар хот 14241, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж 19А, Шангри-Ла Худалдааны Төв, 4-р давхарт, Өргөө 3 кино теарт, 3-р танхимд болно.
Хуралд урьдчилан цахимаар санал өгөх хүсэлтэй Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид нь 2023 оны 04-р сарын 10-нийн өдрөөс 04-р сарын 28-ны өдрийн хооронд https://hural.cumongol.mn веб хаягт хандан бүртгүүлснээр бүртгүүлсэн гар утасны дугаарт санал өгөх линк, нэвтрэх нэр, нууц үгийг мессежээр хүлээн авч цахимаар санал өгнө.
Компанийн хувьцаа эзэмшигч байгууллагын хувьд Хуралд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон байх шаардлагатай бөгөөд тус итгэмжлэгдсэн төлөөлөгчид холбогдох нотариатаар баталгаажсан итгэмжлэлийг олгосон байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь итгэмжлэлийн дагуу урьдчилан цахимаар санал өгөх эрхтэй байна.
Хувьцаа эзэмшигчид нь дараах журмаар бүртгүүлж урьдчилан цахимаар санал өгнө. Үүнд:
Алхам 1
https://hural.cumongol.mn веб хаягт хандан орж харгалзах талбарт дараах мэдээллийг оруулж бүртгүүлэх хүсэлт ээ илгээнэ.
- Овог, нэр;
- Регистрийн дугаар (гадаад хувьцаа эзэмшигчийн хувьд: паспортын дугаар);
- Утасны дугаар;
- Цахим шуудангийн хаяг;
- Иргэний үнэмлэхийн нүүр болон ар талын зураг (16-с доош насны иргэний хувьд: төрсний гэрчилгээний зураг, гадаад иргэний хувьд: паспортын зураг);
- Байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд итгэмжлэлийн зураг.
Алхам 2
Хувьцаа эзэмшигчийн илгээсэн мэдээллийг Хурал зохион байгуулах комисс Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн жагсаалттай тулган баталгаажуулна.
Алхам 3
Хувьцаа эзэмшигчийн баталгаажуулалт амжилттай болсон тохиолдолд дараах мэдээлэл хувьцаа эзэмшигчийн бүртгэлтэй утасны дугаарт мессежээр ирнэ.
- Бүртгэл амжилттай хийгдсэн тухай баталгаажуулалт;
- Цахимаар урьдчилан санал өгөх линк;
- Цахимаар санал өгөхөд нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг.
Алхам 4
Бүртгэлтэй утасны дугаарт ирсэн линкрүү хандаж нэвтрэх нэр, нууц үгийг харгалзах талбарт оруулан системд нэвтэрнэ.
Алхам 5
Хурлаар хэлэлцэж буй 1 дэх асуудлын харгалзах хэсэгт “Зөвшөөрсөн”, “Татгалзсан” эсвэл “Түдгэлзсэн” гэдгээ илэрхийлж аль нэгийг сонгон þ тэмдэглэгээг хийж санал аа өгнө.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД | ЗӨВШӨӨРСӨН | ТАТГАЛЗСАН | ТҮДГЭЛЗСЭН |
1.Компанийн 2021 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ”)-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах | |||
Хурлаар хэлэлцэж буй 1 дэх асуудал тус бүрийн харгалзах хэсэгт “Зөвшөөрсөн”, “Татгалзсан” эсвэл “Түдгэлзсэн” гэдгээ илэрхийлж аль нэгийг сонгон √ тэмдэглэгээг хийж санал аа өгнө. |
Хурлаар хэлэлцэж буй 2 дох асуудлын хувьд санал хураалтыг кумулятив аргаар хураана. Хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй энгийн 1 хувьцаа нь 9-н саналын эрхтэй байх ба хувьцаа эзэмшигч саналын нийт эрхээ өөрийн сонгосон нэг нэр дэвшигчид бүгдийг, эсхүл хэд хэдэн нэр дэвшигчид хуваан өгөх эрхтэй. Ийнхүү санал аа өгөхдөө харгалзах талбарт саналын тоог оруулах хэлбэрээр өгнө. Санал өгөх хувьцааны дүнгээ 100 хувь хуваарилж байж санал баталгаажна.
ТУЗ-д нэр дэвшигчдийн нэрс | ||
Ердийн гишүүд | Ердийн гишүүнд өгөх кумулятив саналын тоо | |
1 | Адилбиш овогтой Ганхуяг | |
2 | Адилбиш овогтой Ганболд | |
3 | Гансүх овогтой Бат-Эрдэнэ | |
4 | Очирбат овогтой Батмөнх | |
5 | Ганболд овогтой Чинзориг | |
6 | Болдбаатар овогтой Бат-Эрдэнэ | |
Хараат бус гишүүд | Хараат бус гишүүнд өгөх кумулятив саналын тоо | |
1 | Нямжав овогтой Энхболд | |
2 | Ванчиг овогтой Ганзориг | |
3 | Гари Стивен Биондо (Gary Stephen Biondo) |
Алхам 6
Санал өгөх талбарын доод хэсэгт байрлах Анхааруулга хэсэгт þ тэмдэглэгээг хийснээр “САНАЛ ӨГӨХ” товчлуур идэвхжнэ. “САНАЛ ӨГӨХ” товчлуур дээр дарж санал аа илгээнэ. Санал тоологдсоныг баталгаажуулсан цонх гарч ирнэ.