“Хэрэглэгчийн үйлчилгээгээр дэлхийд танигдана” гэсэн том мөрөөдөл дор нэгдсэн манай хамт олон CU конвиниенс дэлгүүрийн шинэлэг, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, чин сэтгэлийн найрсаг үйлчилгээ, хялбар шийдлүүдээрээ дамжуулан эх орондоо ажиллаж амьдрахад урамтай, соёлтой, аюулгүй нийгмийг бүтээлцэж чадна гэж итгэдэг.
Бидний тухай
Премиум Дистрибьюшн ХХК
CU конвиниенс дэлгүүр өргөжин тэлэхийн хэрээр бүтээгдэхүүн үйлчилгээг өдөр бүр тасралтгүй, найдвартай ханган нийлүүлэх нь бидний бизнесийн хамгийн чухал нөлөөтэй юм. Тиймээс бид өөрсдийн хоолны үйлдвэр, ханган нийлүүлэлт, ложистикийн төвүүдийг байгуулж үйл ажиллагааны чадавхи, найдвартай байдлыг ханган ажиллаж байна.
Би Жи Эф Ритэйл ХХК
30 жилийн түүхтэй Солонгосын BGF Retail ХХК нь CU олон улсын конвиниенс сүлжээ дэлгүүрийн мастер франчайзыг эзэмшигч бөгөөд Солонгос улсад 15,500 гаруй салбартай. Өдгөө Төв болон Зүүн Азид франчайз үйл ажиллагаа явуулж байна.

Бидний үнэт зүйлс
Түүхэн замнал
5 сар
Нэг өдрийн борлуулалт 100 сая төгрөгт хүрэв.
6 сар
Нэг өдөрт үйлчлүүлэгчдийн тоо 30’000 -д хүрэв.
8 сар
CU брэнд 50 салбар дэлгүүртэй болов.
12 сар
Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан CU франчайз хөтөлбөрөө эхлүүлэв.
1 сар
Монголын хамгийн анхны гар утасны аппликейшнд суурилсан үнэнч хэрэглэгчийн хөтөлбөр “CU App”-ийг нэвтрүүлэв.
3 сар
Петровисийн ШТС-уудад салбар дэлгүүрээ нээв.
4200 м2 талбайтай, энгийн горимтой Түгээлтийн төвийг ашиглалтад оруулав.
Монголын хамгийн анхны өдөр тутмын хэрэглээний 2000+ нэр төрлийн бүтээгдэхүүнийг 30 минутын дотор хүргэх “CU Хүргэлтийн үйлчилгээ” -г нэвтрүүлэв.
6 сар
Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарав.
9 сар
Нэг өдөрт үйлчлүүлэгчдийн тоо 50 мянгад хүрэв.
Нэг өдрийн борлуулалт 200 сая төгрөгт хүрэв.
10 сар
CU App 200 мянган гишүүнтэй болов.
11 сар
Хүнсний аюулгүй байдлын олон улсын GMP, HACCP стандартыг хангасан Монголын хамгийн анхны хоолны үйлдвэрийг байгуулж, ашиглалтад оруулав.
Монголын хамгийн анхны 100 салбар дэлгүүртэй сүлжээ болов.
12 сар
Урьдчилсан захиалгат “Агуулахын үнээрх” хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэв.
4 сар
Нэг өдрийн борлуулалт 300 сая төгрөгт хүрэв.
CU App 323 мянган гишүүнтэй болов.
CU брэнд НҮБ-ын хүүхдийн сантай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Байгальд ээлтэй Монгол гэр” төслийг хэрэгжүүлж эхлэв.
6 сар
ЦЕГ-ын Хүүхэд хамгааллын хэлтэстэй хамтран “CU ЧАМД ТУСАЛЪЯ” төслийг хэрэгжүүлж эхлэв.
10 сар
Хүйтэн хэлхээний түгээлтийн төвийг ашиглалтад оруулав.
12 сар
Нэг өдрийн хүргэлтийн үйлчилгээний борлуулалт 20 сая төгрөгт хүрэв.