Skip links

CU брэнд Голомт банк хамтран Монголын анхны дижитал кредит картын үйлчилгээг нэвтрүүлнэ

Үйл ажиллагаагаа эхэлсэн цагаасаа хойш өдрөөр өсөж буй CU конвиниенс сүлжээ дэлгүүр 3 жилийн ойн босгон дээрээ банк санхүүгийн салбарт технологиор тэргүүлэгч Голомт банктай хамтран Монголын хамгийн анхны дижитал зээлийн картын үйлчилгээг нэвтрүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Голомт банкны мэдээллийн технологи хариуцсан захирал М.С

айнбилэг

Сэнтрал экспресс си ви эс ххк-ийн гүйцэтгэх захирал Г.Чинзориг нар монголын хамгийн анхны дижитал зээлийн картын үйлчилгээг нэвтрүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтарсан дижитал зээлийн картын үйлчилгээ нь CU аппликейшн дээр суурилан ажиллах бөгөөд хэрэглэгч та банк орох шаардлагүйгээр CU-н салбар дээр нэг удаа ирж гэрээ байгуулаад л зээлийн кредит карт идэвхжүүлэх, төлбөр төлөх, худалдан авалт хийх, буцаан олголтын урамшуулал зэрэг үйлчилгээг эдлэх боломжтой.

Уг бүтээгдэхүүн үйлчилгээний давуу тал нь 45 хоногийн хугацаанд хүүгүй зээл авах боломжтой гэдгээрээ бусад финтекүүдээс онцлогтой. Хэрэглэгчийн CU аппликейшн дээрх мэдээлэл, кредит картын шалгуураас хамааран зээлийн эрх үүсэх бөгөөд олон төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагүйгээр байгаа газраасаа CU аппликейшн ашиглан 100 мянга болон түүнээс дээш үнийн дүн бүхий дижитал кредит картын үйлчилгээг банкны үндсэн нөхцөлөөр авах боломжтой.

Дижитал зээлийн кредит картын үйлчилгээ 9-р сард албан ёсоор CU аппликейшн дээр нэвтэрнэ. CU брэнд нь конвиниенс бизнесийн зах зээлд технологи дээр суурилсан анхдагч шинэлэг үйлчилгээг санал болгож байгаа нь өдөр тутамдаа CU аппликейшн хэрэглэдэг хэрэглэгчдийн цаг завыг хэмнэх боломжтой болж байна.

CU аппликейшн татах линк: https://qrco.de/bbMVkb

Сэтгэгдэл үлдээх