Skip links
Өдөр: CU Мэдээ, Мэдээлэл

CU брэнд Мобикомын хамтарсан шинэ салбар нээлтээ хийлээ

Харилцаа холбооны салбарын өнгө төрхийг тодорхойлогч Мобиком Корпораци, Конвиниенс бизнесийн тэргүүлэгч CU брэндийн хамтарсан TEDY-2 салбар албан ёсоор нээлтээ хийлээ.

Өнгөрөгч 9-р сард CU брэнд Мобиком Корпорацитай хамтарсан анхны салбараа “Содон хороолол”-д нээсэн бол хэрэглэгчдэдээ амласан ёсоор удаах хамтарсан салбараа ийнхүү нээж үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн боллоо.

Хэрэглэгч таны цаг завыг хэмнэж, ая тухыг мэдрүүлэх тус салбараас Мобикомын бүх төрлийн үйлчилгээг авахын зэрэгцээ CU-н халуун кофег амталж, хэрэгцээт бүтээгдэхүүнээ авах боломжтой цогц үйлчилгээг бүрдүүлсэн байна.

Шинэ салбарын нээлтэд зориулж 01/26-наас 02/08-ныг дуустал олон төрлийн, онцгой УРАМШУУЛАЛ зарлагдсаныг дуулгахад таатай байна.

TEDY-2 салбарын CU конвиниенс дэлгүүрээр үйлчлүүлэхдээ MonPay апликейшн ашиглан худалдан авалт хийгээд дараах онцгой хямдралыг эдлэх боломжтой.

  • Бүх төрлийн GET кофе – 50%
  • 2 төрлийн ХотДог – 20%
  • Франц ХотДог – 20%
  • Сэндвич– 20% хямдралтай үнээр худалдаална.

Харин TEDY-2 салбарын Мобикомоос дараах үйлчилгээг авсан хэрэглэгчид CU конвиниенс дэлгүүрийн 5,000₮ болон 10,000₮-ийн эрхийн бичгийг бэлгэнд авч, сугалаат урамшуулалд оролцох эрхтэй болно.

  • Дараа болон Хосолсон төлбөрт шинэ дугаар худалдан авсан
  • Багцаа ахиулсан
  • Өрхийн интернэт үйлчилгээний шинэ гэрээ байгуулсан
  • Гар утас, интернэт төхөөрөмж болон VOO төхөөрөмж худалдан авсан хэрэглэгчид урамшуулалд хамрагдана.

Урамшууллын тохирлыг 2022.02.11-нд Мобиком Корпорацийн албан ёсны цахим хуудсаар тодруулах бөгөөд Samsung A52 ухаалаг гар утасны эзэн болох 1 ялагчийг тодруулах юм.

Хэрэглэгч та бүхэн TEDY-2 салбараар доорх цагийн хуваарийн дагуу үйлчлүүлж ая тухтай орчин, шинэлэг үйлчилгээг мэдрээрэй.

Сэтгэгдэл үлдээх