Skip links
Өдөр: CU Мэдээ, Мэдээлэл

CU брэнд “Хүний нөөцийн бодлогоороо манлайлагч шилдэг ажил олгогч” шагналыг хүртлээ

Монголын хамгийн том ажил олгогчдын нэг CU брэндийн мастер франчайз эрхийг эзэмшигч “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК нь шилдгийн шилдэг ажил олгогчийг шалгаруулах “GOOD WORKPLACE AWARDS 2022” арга хэмжээнээс “Good Workplace with Best Leadership in HR Policy” буюу “Хүний нөөцийн бодлогоороо манлайлагч шилдэг ажил олгогч” шагналыг хүртлээ.

Монголд анх удаа зохион байгуулагдаж буй шилдэг ажил олгогч байгууллагуудыг тодруулах “Good Workplace Awards 2022” арга хэмжээг Нито Тек компани Монголын Бизнесийн Зөвлөл, Зориг Сан, НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагуудтай хамтран зохион байгуулсан бөгөөд салбар бүрийн түүчэглэгч байгууллагууд өнгөрсөн 2 жилийн хугацаанд эрс өөрчлөгдсөн хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтөд хэрхэн дасан зохицож ямар стратеги баримтлан ажилласан талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.

Дэлхийн жишигт нийцсэн ажлын байрны ээлтэй орчинг бүрдүүлэх, технологийн дэвшил, шинэ үеийн залуучуудын хүлээлт, цар тахал, тэдгээрээс үүдэлтэй ажлын байранд гарч буй өөрчлөлтөд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шилдэг туршлагад үндэслэн 100 ажил олгогч компаниудыг 14 төрөлд шалгарууллаа.

Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК нь жил бүр ажилтнуудынхаа сэтгэл ханамж, оролцоог олон улсын Gallup-ийн судалгааны аргачлалыг ашиглан судалж, судалгааны үр дүнд суурилсан идэвхжүүлэлтийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлдэг. Мөн зан хандлагын болон мэргэжлийн өрсөлдөх чадамж дээр суурилсан босоо буюу удирдах, хөндлөн буюу мэргэшлээ хөгжүүлэх чиглэлд карьер хөгжих боломжтой системийг амжилттай нэвтрүүлэн 2022 онд нийт 358 ажилтан карьерийн босоо болон хөндлөн чиглэлд ахиж дэвшсэн үзүүлэлттэй ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх