Skip links

CU долоо хоног бүр шинэ салбар нээдэг

Монголын хамгийн олон салбартай CU конвиниенс сүлжээ дэлгүүр энэ сард гурван нас хүрч байна. Анх 2018 оны 8-р сард 6 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 7 хоног бүр 1 шинэ салбар нээж, өнөөдрийн байдлаар 137 салбар дэлгүүртэй болж өдрөөр өссөөр байна.

Конвиниенс дэлгүүрийн үйл ажиллагааг хурдацтай хөгжүүлж, зах зээлийн трэнд, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангаж байхын тулд өнгөрсөн 3 жилийн хугацаанд Монголын хамгийн том боловсруулсан хоолны үйлдвэр, агуулах, түгээлтийн нэгдсэн төв бүхий дэд бүтцийг цогцоор нь хөгжүүлж дан ганц өөртөө үйлчлэх дэлгүүрийн үйл ажиллагаанаас илүү хэрэглэгчийн цаг зав, эрч хүчийг хэмнэсэн ая тухтай үйлчилгээг хүргэж, үйлчилгээний салбарт цоо шинэ стандартыг нэвтрүүлсэн билээ.

3 хүн тутмын 1 нь CU-ээр үйлчлүүлдэг

Салбар дэлгүүрийн тоо нэмэгдэхийн хэрээр үйлчлүүлэх хэрэглэгчдийн тоо өсөж, 2021 оны эхний хагас жилийн байдлаар 1.1 сая хэрэглэгчтэй болж, өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад хэрэглэгчийн тоо 145%-иар өссөн байна. Өөрөөр хэлбэл гурван хүн тутмын нэг нь CU конвиниенс дэлгүүрээр үйлчлүүлдэг байна.

CU апп ашиглан 323 мянга гаруй хэрэглэгч лояалти хөтөлбөрт хамрагддаг

CU брэнд 2019 оны 12 сард аппликейшн дээр суурилсан үнэнч хэрэглэгчийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 323 мянга гаруй хэрэглэгч CU аппликейшн ашиглан олон төрлийн хөнгөлөлт урамшуулал, хүргэлтийн үйлчилгээ, буцаан олголт, давтан худалдан авалтын урамшууллуудыг авч байна.

Цаашид CU аппликейшны хэрэглэгчдэд өгөх үнэ цэнэ улам бүр нэмэгдэж 9-р сард Голомт банктай хамтарсан Дижитал зээлийн карт, оюутан залуучуудын цагийг хэмнэх хэвлэх үйлчилгээ, пицца хүргэлт зэрэг олон төрлийн нэмэлт үйлчилгээнүүдийг шат дарааллан нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Борлуулсан бүтээгдэхүүний тоо 10 дахин өссөн.

2018 онд CU конвиниенс дэлгүүрийн 21 салбар дэлгүүрээр нийт 2,8 сая ширхэг бараа бүтээгдэхүүн борлуулагдаж байсан бол салбар байршлын онцлог, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, сонголтод нийцүүлсэн бараа бүтээгдэхүүнийг салбарын хэмжээнд өргөнөөр нэвтрүүлж өнгөрсөн оны эцэс гэхэд борлуулсан бүтээгдэхүүний тоо даруй 10 дахин өсжээ.

3 жилийн хугацаанд 1`000 гаруй ажлын байр шинээр бий болгосон

Үйл ажиллагааны цар хүрээ өдрөөр өсөхийн хэрээр хүн бүрд хөдөлмөр эрхлэх тэгш боломжийг нээлттэй олгож, салбар салбарын шилдэг залуучууд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бүрдсэн CU-ийн гэр бүл улам өнөр өтгөн болж 3 жилийн хугацаанд 1000+ шинэ ажлын байр бий болгоод байна.

“Конвиниенс дэлгүүрийн бизнес Монголын зах зээлд дөнгөж нэвтрэлтийн үе шатандаа байгаа бөгөөд цаашид энэ зах зээл өргөжих асар их боломжтойгоос гадна үүнтэй хамт CU ч үргэлжлүүлэн өдрөөр өсөх болно” гэж Сэнтрал Экспрес Си Ви Эс компанийн гүйцэтгэх захирал Г.Чинзориг онцолсон юм.

Сэтгэгдэл үлдээх