Skip links

CU конвиниенс дэлгүүр Блүфин ресторан хамтран пицца хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлнэ

Улаанбаатар хотод хамгийн олон салбар дэлгүүртэй, хэрэглэгчдэд хамгийн ойроос бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн ажилладаг CU конвиниенс дэлгүүр 3 жилийн ойн хүрээнд хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээр бэлэг барьж байна.

Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны захирал Ч.Сараа, “Блүфин” рестораныг үүсгэн байгуулагч, мастер ахлах тогооч П.Ганбат нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт тэргүүлэгч, хэрэглэгчдийн үйлчлүүлэх дуртай Блүфин рестораны үүсгэн байгуулагч, ахлах тогооч Ганбатын олон жилийн туршлага, шинэлэг орц жороор бэлтгэсэн зөвхөн ресторанд л амтлах боломжтой амтат пиццаг CU-н салбар дэлгүүрүүдээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэхээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

CU конвиниенс дэлгүүр Блүфин рестораны пиццаг нэвтрүүлнэ.

Их хотын түгжрэл ачааллаас үүдэн хоол хүргэлтийн үйлчилгээ тэр дундаа пицца хүргэлтийн хугацаа 60-90 минут байдаг бол CU-н пицца хүргэлт нь 140 салбар дэлгүүрээрээ дамжуулан хэрэглэгчдэд ердөө 30 минутын дотор ХАЛУУНААР хүргэгдэн очих онцлогтой.

CU-н 6 салбарт Блүфин рестораны пицца худалдаалагдаж эхэллээ.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд CU-н 6 салбар дэлгүүрээр 3 нэр төрлийн пицца худалдаалагдаж хүргэлтийн бүсэд нэвтэрч эхэлсэн бөгөөд ирэх 11-р сараас CU-ийн бүх салбарт бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх