Skip links
Өдөр: CU Мэдээ, Мэдээлэл

CU конвиниенс сүлжээ дэлгүүр GET BAKERY брэндийн бүтээгдэхүүнүүдээ нэвтрүүллээ

CU конвиниенс сүлжээ дэлгүүр өглөө бүр шинэхэн талх, нарийн боовны өргөн сонголттой Get bakery брэндийг хэрэглэгчиддээ санал болгож эхэллээ.

Дэлгүүрийн лангуунаас шинэхэн талхны үнэр сэнгэнэн ханхлах нь сэтгэлд хамгийн ойр, гайхалтай сайхан таашаал өгдөг. CU конвиниенс сүлжээ дэлгүүр өглөө бүр шинэхэн талх, нарийн боовны өргөн сонголттой Get bakery брэндийг хэрэглэгчиддээ санал болгож эхэллээ.

Талх нарийн боовны үйлдвэрлэлээр амьдралынхаа турш арвин их туршлага хуримтлуулсан Англи технологич Барри Эванс өөрийн гараар бүтээсэн 5 нэр төрлийн талх, кофе уунгаа амтархан зооглох донат, кофе кэйк, монсиннамон, бриошь булочка зэрэг 15 нэр төрлийн талх, бэйкэри бүтээгдэхүүнийг CU-гийн сүлжээ дэлгүүрээр худалдаалж эхэллээ.

Талхны технологич ноён Барри Эванс 12 настайгаасаа талх барьж сурсан бөгөөд Европын холбооны хөтөлбөрт хамрагдан1997 онд Монголд ирж, баруун Европын хоол, хүнсний технологийг тал нутгийн ард түмэнд зааж сургаж ирсэн тэр цагаасаа өнөөдрийг хүртэл Монголчуудтай найзалж нөхөрлөн, өөрийн “дурлаж бүтээдэг” талх нарийн боов үйлдвэрлэх арга туршлагаа хуваалцсаар яваа нэгэн юм.

Түүний сэтгэл зүрхээ шингээн үйлдвэрлэсэн цоо шинэ талхыг өглөө бүр CU сүлжээ дэлгүүрийн хэрэглэгчид хүртэх бөгөөд CU аппликейшны байнгын хэрэглэгч Артизан багет, бүхэл үрийн багет, сүүт жижиг талх, бүхэл үрийн талхнаас 5 удаагийн худалдан авалт хийгээд ахин нэгийг ҮНЭГҮЙ авах эрх үүсэх юм.

Хааяахан өөрийгөө шагнаад кофе уунгаа амтархан зооглох донат, кофе кэйк, монсиннамон, бриошь булочка зэрэг бүтээгдэхүүнийг GET COFFEE-той хамтад нь худалдан авсан тохиолдолд 20% хөнгөлөлт эдлэх боломжтойг дуулгая.

Ажил хэрэгч нийслэл хотынхоо иргэдэд 24 цагийн турш тасралтгүй үйлчилгээ үзүүлдэг, Улаанбаатар хотод хамгийн олон салбартай CU олон улсын сүлжээ  конвиниенс дэлгүүрийн GET BAKERY амтыг таашаагч хүн бүрийн зорьж очих газар байх болно.

Сэтгэгдэл үлдээх