CU франчайз хөтөлбөр нь харилцан ашигтай байх зарчим дээр үндэслэхээс гадна “CU” конвиниенс дэлгүүрийг эзэмшиж, үйл ажиллагааг дэмжих нэгдсэн системийн давуу талыг ашиглан бизнесийн эрсдэлээ бууруулж, урт хугацаанд үр ашигтай бизнес эрхлэх боломжийг нээж өгдөг.
Франчайз эрх эзэмших давуу тал
Франчайз эрх сонгон шалгаруулалтын үе шат
A. Онлайн анкет
B. Ярилцлага
C. Дэлгүүр санал болгох уулзалт
Хэрвээ та манай хөтөлбөрт бүртгүүлж, эхний шатны Онлайн анкетыг бөглөхийг хүсвэл уг линк дээр байгаа өргөдлийг бөглөн өөрийн мэдээллээ бидэнд илгээнэ үү. Бид таны мэдээллийг хянаж үзээд, 3 долоо хоногийн дотор эргэн хариу мэдэгдэх болно
Франчайз эрх эзэмшихэд шаардагдах хөрөнгийн хэмжээ
Тухайн дэлгүүрийн борлуулалт ашгаас хамаарч үнэлгээг тогтооно.
Бизнес эрхлэгч та хамгийн багадаа 80 орчим сая төгрөгийн санхүүгийн чадамжтай байх шаардлагатай.
Өөрийн эзэмшлийн талбайд CU дэлгүүрийг нээх процесс /нийслэл хот болон орон нутаг/
Дэлгүүр төлөвлөлтийн албаны location@cumongol.mn имэйл хаягаар өөрийн эзэмшлийн талбайн мэдээллээ илгээнэ. Ингэхдээ доорхи мэдээллүүдийг заавал оруулаарай.
A. Санал болгох байршлын дэлгэрэнгүй хаяг
B. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээрх зориулалт, талбайн хэмжэ
C. Төвийн шугамд холбогдох эсэх
D. 30 кВт-ын 380 вольт цахилгааны техникийн нөхцөл байгаа эсэх
E. Интернэт холболттой эсэх
F. Боломжтой бол байршлын дотор болон гадна зураг
G. Холбогдох утасны дугаар
Франчайз эрх эзэмших давуу тал
A. Зах зээлд танигдсан брендийн нэрийг ашиглах
B. Эрсдэл бага, урт хугацаанд тогтвортой ажиллах
C. Байнгын хэрэглэгч үйллүүлэгчидтэй болох
D. Хаган нийлүүлэлт болон түгээлтийн тогтвортой байдал
E. Хоол үйлдвэрийн нэгдсэн төв
F. Үйл ажиллагааг удирдах тэргүүн туршлага
G. Нэгдсэн дуудлагын төв
Хүний нөөцийг хэрхэн шийдэх вэ?
A. Бизнес эрхлэгч өөрөө санал болгох
B. CU хүний нөөцийн албанаас санал болгох
Манай төв оффис нь сургалт хөгжлийн үйл ажиллагааг төлбөртэй болон төлбөргүй байдлаар тогтмол зохион байгуулдаг болно.
Барааны түгээлтээ яаж шийдэх вэ?
A. Компанийн ERP нэгдсэн системд өөрийн захиалгаа өдөр тутамдаа үүсгэнэ.
B. Ханган нийлүүлэлтийн алба бүрэн хариуцаж ажиллана.
Өөрөөр хэлбэл нийлүүлэгчийн төлбөр тооцоо, гэрээ байгуулах, хүргэлт хийх гэх мэт нийлүүлэгчтэй хамааралтай бүх төрлийн үйл ажиллагааг уг алба маань таны өмнөөс хийж гүйцэтгэнэ.
Франчайз эрх санал болгох дэлгүүр
A. Үйл ажиллагаа нь тогтворжсон
B. Бүс байршилын хувьд танигдсан
C. Ашигтай ажиллаж буй салбаруудаасаа санал болгоно
