CU брэнд Heyroo пиццаг хэрэглэгчдэдээ олон байршлаас, хамгийн ойроос хүргэх зорилгын хүрээнд өнгөрсөн 2-р сард өөрийн нэрийн хоолны үйлдвэртээ өргөтгөл хийж пицца үйлдвэрлэлтийн хүчин чадлаа эрчимтэй нэмэгдүүлснээр 100 салбар дэлгүүртээ амжилттай нэвтрүүллээ.
Энэ удаад 3 төрлийн Heyroo пицца нь улам хөвсгөр болсон бөгөөд хэрэглэгч та хаанаас ч халуунаар нь амтархан идэх боломжтой боллоо.
Heyroo пицца нь CU-н хоолны үйлдвэрээс тодорхой шат дамжлагын дагуу өндөр хяналтан дор хийгдэж өдөр бүр шинээрээ хэрэглэгчдийн гарт очдог. Дуудлагын төвийн 77330101 дугаарт залган гэртээ хүргүүлэн авах боломжтойгоос гадна CU-н салбараас хөлдүү хэлбэрээр нь аваад гэртээ хүссэн үедээ хийх боломжтой гэдгээрээ давуу талтай.
Сар бүр пиццатай салбарын тоогоо нэмэгдүүлэн ажиллах бөгөөд зөвхөн CU ая тухтай дэлгүүрээс л амтат хөвсгөр Heyroo пиццаг амтлаарай.