Skip links

Өөрийнхөө хамгийн сайн хувилбараа нээж олох, хөгжүүлэх компани

Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК нь конвиниенс дэлгүүрийн үйл ажиллагааг 2021 оны 9-р сарын байдлаар 1100 ажилтантай, хоол үйлдвэрлэл, түгээлтийн төвийн үйл ажиллагааг охин компани болох Премиум Дистрибьюшн ХХК-ийн 200 ажилтантайгаар явуулж байна. 

Бидний хамгийн том мөрөөдөл бол дэлхийд хэрэглэгчийн үйлчилгээгээрээ танигдах юм. Бид энэ зорилгодоо хүрэхэд биднийг дэлхийн бусад улс орнууд хэрэглэгчийн үйлчилгээний тэргүүн туршлага болгон судалдаг, жишиг болгон ажилтнуудаа сургаж хөгжүүлдэг болно. Түргэн шуурхай, сэтгэлд ойр үйлчилгээгээрээ хэрэглэгчдийнхээ завгүй амьдралыг амар хялбар болгон өөрчилж, амьдралын үнэт цагийг нь хэмнэн, аз жаргалаар дүүрэн их хотын иргэдийг цогцлооно. Энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд бид бусдаас өвөрмөц соёлыг бүрдүүлж ажилладаг.

Бид компанийнхаа төв оффис болон дэлгүүрийн менежер ажлын байруудыг талантаас бүрдсэн шилдэг баг байхаар төлөвлөж, зах зээл дэхь хамгийн ур чадвартай талантаас бүрдүүлэхийг хичээдэг бөгөөд тэднээр дамжуулан нийт ажлын байрууд дээр зөв ур чадвар бүхий зөв хүнийг зөв ажлын байранд томилон гүйцэтгэлийг хамгийн өндөр түвшинд хүргэж, нийт ажилтны компанийн зорилго зорилт дахь үүрэг оролцоог дээд түвшинд хадгалан зөв ажлыг зөв цагт нь урамшуулж, бусаддаа тэргүүн туршлагаа хуваалцахыг дэмжиж ажилладаг.

Төв оффисын нийт ажлын байруудад компанийн үнэт зүйлс болон тухайн ажлын байранд шаардагдах мэргэжлийн ур чадвартай 80% ба түүнээс дээш нийцэх ажилтнуудыг ажиллуулснаар ажлын байрны болон албаны зорилтыг бүрэн хэрэгжүүлэх, дэлгүүрт өгөх төв оффисын дэмжлэгийг дээд зэргээр хангахыг эрмэлздэг. 

Дэлгүүрийн менежерийн ажлын байранд компанийн үнэт зүйлс болон тухайн ажлын байранд шаардагдах мэргэжлийн ур чадвартай 80% ба түүнээс дээш нийцэх ажилтнуудыг ажиллуулснаар нэгж дэлгүүр бүр хамаарах зах зээлдээ тэргүүлэх, хэрэглэгчид өгөх үнэ цэнийг хамгийн дээд түвшинд хадгалахыг эрмэлздэг. 

Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-д ажиллана гэдэг нь дундаж стандарт гүйцэтгэлтэйгээр ажиллах тухай бус харин ер бусын өндөр үр дүнтэй, ухаалаг шийдлээр буюу бүтээлчээр ажиллаж ажлаасаа өндөр сэтгэл ханамж авч, ажлын бүтээмж, гүйцэтгэл, өрсөлдөх ур чадварын түвшиндээ суурилсан зах зээл дэхь хамгийн өндөр цалин урамшууллыг хүртэх, цаашлаад компани, ажилтан аль аль нь зорилгодоо хүрэх тухай юм. Ажилтан бүр өөрийн ажлын байран дахь гол зорилтыг хангаж ажиллах, түлхүүр үр дүнгийн гүйцэтгэлийг бие даан бүрэн хариуцах, ногдсон эрх мэдлийг хэрэгжүүлэх, гарах үр дагавар, хариуцлагыг бүрэн хүлээх тухай юм. 

Бид багийн гишүүнээ өндөр цензуртэйгээр сонгон шалгаруулж авч, тэдэнд богино хугацаанд үр дүнтэй дасан зохицох дэмжлэгийг үзүүлж, сайн санаа, шилдэг гүйцэтгэл, мэдлэгийг баг дотроо болон бусад багуудтай хуваалцахыг сайшааж, ажилтан нэг бүрийнхээ компанийн зорилго зорилтод оруулах хувь нэмэр, оролцоог үргэлж өндөр түвшинд хадгалж, өндөр гүйцэтгэл бүхий талантуудаа мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх чиглэлд буюу хөндлөн чиглэлд, удирдах ур чадвараа хөгжүүлэх буюу босоо чиглэлд карьер хөгжихөд тасралтгүй дэмжлэг үзүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх арга хэрэгслийг нэвтрүүлж, гүйцэтгэлийг хөгжүүлэх үр дүнтэй оновчтой цалин урамшууллын бодлогыг баримталж, компанийн үнэт зүйлс, мэргэжлийн ур чадварын хүрээнд сургаж хөгжүүлэн шилдэг ажилтнууд бүхий хамгийн шилдэг багийг бүрдүүлэхийг нэн тэргүүнд эрмэлзэж ажилладаг. 

Бид талантуудыг ажлын байран дээрээ өндөр гүйцэтгэлтэй ажиллахад шаардагдах эрх мэдэл, орон зайг өгч, бүтээлч сэтгэлгээг дэмжин хамгийн чухал зорилтдоо төвлөрч багийн гишүүддээ зөв чиглэл өгснөөр ажлыг энгийн бөгөөд ухаалгаар гүйцэтгэх, хялбаршуулах, нийт компани болон нийт ажилтнуудын эрх ашгийн төлөөх илүү чухал зорилтоо том дүр зургаар нь харж гүйцэтгэлийг төгөрдөршилд хүргэхийг зорьж ажилладаг. 

Бид компанийнхаа 7 үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлснээр:

    1. Бид аливаа ажлыг том дүр зургаар нь харж нийтийн чухлын төлөөх илүү чухал зорилтдоо л тууштай төвлөрч өндөр бүтээмжтэй ажилладаг.
    2. Зөв гэж бодсон зүйлээ тухайн цаг хугацаанд нь ний нуугүй хэлж итгэл даах чадварыг чухалчилж нээлттэй сэтгэж хүлээн авдаг.
    3. Алдаагаа хүлээн зөвшөөрч алдаанаасаа суралцах ба өөрийн таатай бүсээс гарч сурч хөгжихийг эрмэлздэг.
    4. Төгөлдөршилд хүрэхийн тулд аливаа зүйлд тэвчээр хатуужилтай тууштай хандаж алхам алхмаар сайжруулдаг.

Сурч хөгжих боломж

Бид нийт ажилтнууддаа Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-д ажиллах хугацаандаа Чухал зүйлд төвлөрөх, Нээлттэй сэтгэх, Хувь хүний үнэт зүйлс бус асуудлыг шүүмжлэх, Шулуун шударга, Зоригтой, Тууштай, Нийтийн төлөө гэсэн 7 үнэт зүйлсийг өөртөө зан хандлагын дадал болгож суралцахаас гадна, олон улсын франчайзингийн туршлага, өөрийн ажиллах ажлын байран дээрээ мэргэжлийн хувьд сурч хөгжих боломжийг олгодог бөгөөд өөрийн хамгийн шилдэг хувилбараа нээн илрүүлэх, хөгжүүлэхэд нь туслах уриатай. Ажилтнууд маань карьерын босоо болон хөндлөн шатлалд карьер ахих боломжтой байдаг бөгөөд энэ шатлал нь удирдах шатлалд ажиллахгүй байсан ч мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлээд ажилтны түвшинд удирдах түвшний цалин, урамшуулал авах боломжийг бүрдүүлж байгаа юм.