Skip links

Н.Энхтуяа

Ахлах бүсийн менежер

Бидэнд өөрийн ажлын онцлог болон ажлын байранд шаардагдах ур чадваруудын талаар дараах мэдээллийг хүргэж байна. Анх CU-д ороход манай компани 38 дахь салбар дэлгүүрээ нээж байсан цаг саяхан мэт санагдаж байна. Одоо харин компани маань маш хурдтайгаар өргөжин тэлж 114 салбар дэлгүүртэй болсон байна. Хурдтай өргөжин тэлэхийн тулд бидэнд хурд, гүйцэтгэл маш чухал байдаг. Манай борлуулалтын баг яг нэг гэр бүл шиг ажил дээрээ ч амьдрал дээр ч бие биенээ ойлгож, эерэг уур амьсгалтайгаар нэгнийгээ дэмжиж, хурцалж ажиллаж чаддаг. Бид өдөр тутамдаа төрөл бүрийн асуудлуудыг шийдвэрлэх, олон төрлийн зан төлөвтэй хүмүүстэй харьцах шаардлага гардаг учраас ерөнхийдөө аливаа асуудлыг том дүр зургаар нь харж, ажилладаг.Манай бүсийн менежер ажлын байранд тавигдах гол ур чадварууд бол:

  • Excel-ийн мэдлэг их чухал. Маш их тоо, тоон мэдээлэл харж ажилладаг. Тоон мэдээллээ хурдан боловсруулах чадвар чухал байдаг.
  • Боловсруулсан тоог уншиж, дүгнэлт гаргаж, зөв шийдэл шийдвэр гаргах чадвартай байх хэрэгтэй.
  • Удирдах, манлайлах, багаар ажиллах чадварууд чухал. Багаараа хамтарч асуудлыг хурдан шийдвэрлэх, зөв шийдвэр гаргаж чаддаг байх.
    Ажилдаа баримталдаг гол зарчим бол:
    Ажлын цагтай уралдаж ажилдаа ирэх биш, эрт ирж тухайн өдөр хийх ажлуудаа жагсааж байгаад түүнийхээ дагуу ажлуудаа зөв эрэмбэлж, чухал ажлуудаа ялгаж чухлаас нь эхэлж хийдэг.
    Мөн бусдыгаа сонсож, мэдэхгүй зүйлээ хүлээн зөвшөөрч, мэддэг хүмүүстэй нь зөвшилцдөг байх.

Э.Хонгорзул

Дуудлагын төвийн менежер

Өөрийн ажлын онцлог болон харилцааны ур чадвараа сайжруулах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна. Бидний ажлын онцлог бол үйлчлүүлэгч, хэрэглэгчиддээ яаралтай хэрэгцээтэй байгаа мэдээллийг хурдан шуурхай өгөх болон хэрэглэгчийн санал хүсэлтийг хүлээн авах, хэрэглэгч нэг бүрийг сэтгэл ханамжтай үлдээх зэрэг компанийн дуу хоолой болон ажилладаг. Бид гадаад болон дотоод хэрэглэгчийн санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай дамжуулан бүх алба хооронд уялдаа холбоотой ажилладаг. Дуудлага хяналтын төв маань ажиллаж эхлээд 1 жил болсон байна. Энэ хугацаанд чамгүй туршлага хуримтлуулсан байна.
Бид хэрэглэгч бүрээ маш сайн сонсохыг чухалчилдаг ба санал хүсэлтийг 24 цагийн дотор шийдвэрлэн ажилладаг. Бидэнд хамгийн чухал ур чадвар бол мэдээж харилцааны ур чадвар байдаг уг ур чадвараа сайжруулах тал дээр дараах зөвлөгөөг бэлдлээ.
1. Хүндэтгэж харьцах, хүлээн зөвшөөрөх. Хүн бүхэн хүндлүүлэхийг хүсдэг учир эхлээд хүндэлж байж дараа нь хүндлүүлдэг. Мөн хүн бүрийн харах өнцөг өөр гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
2. Анхааралтай сонсох. Та сайн ярилцагч байхыг хүсвэл сайн сонсогч байх хэрэгтэй гэсэн үг байдаг. Тухайн хүний оронд өөрийгөө тавьж тухай хүний өнцгөөс сонсдог байх хэрэгтэй.
3. Маргахын оронд ойлгохыг хичээх. Тухайн асуудлыг шийдэх зорилготой байгаа болохоос маргахын тулд биш юм гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Мөн аливаа асуудалд хүлээцтэй хандах. Гүн амьсгаа аваад хүсэл сонирхлыг нь тодорхой ойлгох юм.
4. Баярлалаа, уучлаарай гэдэг үгийг харамгүй хэлж байгаарай

Т.Баярмаа

Дэлгүүрийн менежер

Анх CU-д ажилд орсон шалтгаан маань зөвхөн цалин байсан. Харин одоо бол цалин гэхээсээ илүү зорилгодоо хүрэхийн тулд өсөн дэвжих, тасралтгүй суралцах нь чухал байдаг. Мөн CU-г хүмүүс оюутан залуусаар төсөөлдөг. Дан залуу үеийнхэн гэлтгүй нас насны төлөөлөл энд сурч, хөгжин ажиллаж байна. Сүүлд нэвтэрсэн манай цалингийн шинэ систем нь зах зээлд хамгийн шалгарсан шилдэг систем яалтачгүй мөн гэж бодож байна. Таазгүй цалингийн системийн ачаар бид хичээл зүтгэлийнхээ үр дүнг богино хугацаанд мэдрээд зогсохгүй, санхүүгийн хувьд ч сэтгэл ханамж өндөр байгаа. Тийм ч учраас анхны борлуулалтын урамшууллаа аваад төлөвлөгөө гаргасан байгаа. Хүүхдийнхээ боловсролд илүү их анхаарах, мөн мөрөөдлийнхөө зуслангийн гоё байшинтай болохыг төлөвлөж байгаа. Баярлалаа CU

Б.Мөнхцэцэг

Дэлгүүрийн менежер

Хичээнгүй, Тууштай хөдөлмөрлөх нь амжилтын үндэс юм. Анх 2019 онд CU-д Дэлгүүрийн ажилтнаас ажлын гараагаа эхэлж байлаа. Маш шинэлэг, эрч хүчтэй уур амьсгал угтан авсан. Тиймээс алхам бүртээ өөрийгөө дайчилж, тууштай ажилласаны үр дүнд Дэлгүүрийн менежер болж дэвшин ажиллаж байна. Цаашид өөрийн олж авсан чадвар туршлага, мэдлэг мэдээллээ хамт олонтойгоо харамгүй хуваалцаж, азанд найдахаас илүүтэй тууштай байдал нь амжилтын үндэс болдог гэдгийг хүмүүст өөрөөрөө үлгэрлэж харуулахыг хүсэж байна. Шинээр зарлагдсан CEO хөтөлбөрийн цалингийн таазгүй систем нь өөрийн хувийн зорилгодоо хүрэх мөрөөдлийг минь нилээдгүй алхмаар урагшлуулсан. Миний хувьд урамшуулал бүрээ хуримтлалдаа хийж, гэр бүлийнхээ ирээдүйд маш том хөрөнгө оруулалт хийж байгаа.