Skip links

CU бол олон нийтэд зориулсан, нийгэмд үйлчлэх дэд бүтэц учраас хүссэн хүн бүрт нээлттэй хувьцаат компани болох нь зохистой юм.

Монголчуудын амьдралын хэв маягт тохирсон хүссэн цагтаа хаанаас ч авч болох чанартай бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээтэй олон улсын стандартын конвиниенс дэлгүүрийг эх орондоо нэвтрүүлэх тэмүүллийн дор Сэнтрал Экпресс Си Ви Эс компани нь 2017 онд Премиум Группийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан. Тус компани нь 2018 оноос олон улсын CU брэндийг Монгол Улсад нутагшуулж, 3 жилийн хугацаанд амжилттай удирдан 127 салбар дэлгүүр бүхий Монголын хамгийн том дэлгүүрийн сүлжээ, Улаанбаатар хотын хамгийн том үйлчилгээний дэд бүтцийг бий болгосон зах зээлд тэргүүлэгч юм.

Гүйцэтгэх захирал Г.Чинзориг Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК

А.Ганхуяг
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга

Хөрөнгө оруулагч таны энэ өдрийн амгаланг айлтгая.

Өнгөрсөн гуч гаруй жилд Монголчуудын амьдралын хэв маяг багагүй өөрчлөгджээ. Бидний өдөр тутмын амьдралын хэмнэл улам цаг завгүй, хурдтай болон өөрчлөгдөж байна. Ийм ч учраас бид өнөөдрийн Монголчуудын амьдралын хэв маягт тохирох үргэлж нээлттэй байдаг, хаанаас ч олж болох, чанартай бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээтэй дэлхийн стандартын конвиниенс дэлгүүрийн сүлжээг Монголдоо байгуулах шийдвэрийг эдүгээгээс 4 жилийн өмнө гаргаж, дэлхийн шилдэг брэндүүдийн нэг болох БНСУ-ын “CU” конвиниенс дэлгүүрийн мастер франчайзийн эрхийг авч өнөөдрөөс 3 жилийн өмнө анхны “CU” дэлгүүрээ Улаанбаатар хотод нээж байлаа. Тэгвэл өнөөдөр бид 127 салбар дэлгүүртэй, өдөр бүр 38 мянган хүнд үйлчилдэг, Улаанбаатарчуудын өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болон өргөжин тэлжээ.

Бид аливаа бизнесийн амжилттай оршин тогтнох үндэс нь нийгэмдээ бүтээж буй үнэ цэнээр тодорхойлогддог гэдэгт итгэдэг. Сүүлийн 3 жилийн хугацаанд нээсэн салбар дэлгүүрүүдийн борлуулалт өсөж, үнэнч үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь бидний нийгэмдээ бүтээж буй үнэ цэнийн баталгаа гэж бид үздэг.

Дэлгэрэнгүй

Сэнтрал Экспресс Си Ви Эс компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ) нь хувьцаа эзэмшигч болон бусад оролцогч талуудад урт хугацааны үнэ цэнийг бий болгох зорилгоор хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхолд нийцүүлсэн үндсэн үйл ажиллагааны чиглэл, бодлого, стратегийг тодорхойлох, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэн, гүйцэтгэх удирдлагыг удирдан чиглүүлж, хяналт тавин ажилладаг.

ТУЗ-ийн дарга А.Ганхуяг
Премиум Групп ХХК, Үүсгэн байгуулагч
Юнител ХХК, М Си Эс Кока-Кола ХХК, Анунгоо ХХК, Тотал Дистрибьюшн ХХК
ТУЗ-ийн дарга (2012-2017)
М Си Эс Холдинг ХХК, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал, Санхүү хариуцсан
захирал (2005-2015)
Монголиан Майнинг Корпорац, Санхүү хариуцсан захирал (2010-2011)
Боловсрол
МУИС, Санхүү, эдийн засгийн бакалавр

ТУЗ-ийн гишүүн А.Ганболд
Туршлага
Премиум Групп ХХК, Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
Нэйшнл Девелопер ХХК, Гүйцэтгэх захирал (2007-2011)
Ганброс ХХК, Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал (2003-2007)
Боловсрол
ОХУ-ын Хот Байгуулалтын Дээд Сургууль, Цахилгаан тээврийн инженер

ТУЗ-ийн гишүүн Г.Бат-Эрдэнэ
Туршлага
Премиум Групп ХХК, Санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч
М Си Эс Энержи ХХК, Дэд захирал (2012-2016)
Энержи Ресурс ХХК, Санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч (2008-2012)
М Си Эс Кока-Кола ХХК, Санхүү, төлөвлөлтийн албаны дарга (2003-2007)
Боловсрол
Хан-Уул Дээд Сургууль, Бизнесийн удирдлага, хэрэглээний математик

ТУЗ-ийн гишүүн О.Батмөнх
Туршлага
Премиум Групп ХХК, Дэд ерөнхийлөгч
Премиум Индастриал Инженеринг ХХК, Гүйцэтгэх захирал (2011- )
СиПиАй Карт Групп ХХК (АНУ), Чанарын албаны дарга (2005-2009)
Боловсрол
АНУ-ын Үндэсний Их Сургууль, Бизнесийн удирдлага

ТУЗ-ийн гишүүн Г.Чинзориг
Туршлага
Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК, Гүйцэтгэх захирал
Премиум Групп ХХК, Бизнес хөгжлийн газрын захирал (2017-2018)
МТШХХГ, Инновацийн албаны дарга (2014-2016)
Азийн Хөгжлийн банк, Мэргэжилтэн (2009-2010)
Боловсрол
АНУ-ын Луисвиллийн Их Сургууль, Бизнесийн удирдлагын магистр

Сэнтрал Экспресс Си Ви Эс компанийн бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг Гүйцэтгэх захирлаар удирдуулсан баг ТУЗ-өөс олгосон эрх мэдлийн хүрээнд удирдан зохион байгуулдаг.

Г.Чинзориг
Гүйцэтгэх захирал

Б.Цэвэлмаа
Үйл ажиллагаа хариуцсан захирал

С.Дашдорж,CFA
Санхүү хариуцсан захирал

Т.Билгүүн
Мэдээлэл технологи хариуцсан захирал

Г.Сарангэрэл
Захиргаа хүний нөөцийн албаны захирал

Ч.Сараа
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны захирал

Д.Нямсүрэн
Бүтээгдэхүүн соурсингийн албаны захирал

М.Отгонтунгалаг
Маркетинг сурталчилгааны албаны захирал

Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК (“Компани”)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ”)-ийн 2021 оны 11-р сарын 17-ны өдрийн 18 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал (“Хурал”)-ыг 2021 оны 12-р сарын 28-ны өдрийн 10:00 цагт https://hural.cumongol.mn веб хаягаар Zoom платформ ашиглан цахим хэлбэрээр хуралдуулна. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн батална. Үүнд:

1. Компанийг хувьцаат компани болгох замаар хэлбэрийгөөрчлөх.
2. Компанийн оршин байгаа хаягийг Монгол Улс, Улаанбаатар 14220, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, ЮНЕСКО-гийн гудамж 31, Далай Тауэр, 11-н давхарт хэмээн өөрчлөх.
3. Компанийн Дүрмийг батлах.
4. Дор дурдсан нэр дэвшигчдийг Компанийн Төлөөлөнудирдах зөвлөл (“ТУЗ”)-ийн ердийн гишүүдээр сонгох. Үүнд:

  1. Адилбиш овогтой Ганхуяг;
  2. Адилбиш овогтой Ганболд;
  3. Гансүх овогтой Бат-Эрдэнэ;
  4. Очирбат овогтой Батмөнх;
  5. Ганболд овогтой Чинзориг;
  6. Болдбаатар овогтой Бат-Эрдэнэ;

5. Дор дурдсан нэр дэвшигчдийг ТУЗ-ийн хараат бус гишүүдээр сонгох. Үүнд:

  1. Равжин овогтой Ганболд;
  2. Чулуун овогтой Мэргэн;
  3. Гари Стивен Биондо (Gary Stephen Biondo).

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдөр нь 2021 оны 12-р сарын 10- ны өдөр байна.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн цахим бүртгэлийг 2021 оны 12-р сарын 15-ны өдрийн 10:00 цагаас эхлэн 2021 оны 12-р сарын 25-ны өдрийн 16:00 цаг хүртэл https://hural.cumongol.mn веб хаягаар хийж, санал өгөх нууц кодыг хувьцаа эзэмшигчдийн гар утсанд илгээнэ.

Хурлын санал хураалтыг https://hural.cumongol.mn веб хаягаар 2021 оны 12-р сарын 16-ны өдрийн 10:00 цагаас эхлэн 2021 оны 12-р сарын 26-ны өдрийн 16:00 цаг хүртэл урьдчилан цахимаар болон Хурлын үеэр цахимаар тус тус хүлээн авна.

Хурлаас гарах шийдвэрийн төсөл болон түүнтэй холбогдох баримт бичгийг хавсаргав.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид 2021 оны 12-р сарын 15–25-ны өдрийн (ажлын өдрүүдэд) 16:00–18:00 цагийн хооронд Монгол Улс, Улаанбаатар 14220, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, ЮНЕСКО-гийн гудамж 31, Далай Тауэр, 11-н давхарт хүрэлцэн ирж Хурал хуралдуулахтай холбоотой дор дурдсан баримт бичигтэй танилцах боломжтой. Үүнд:

  1. Хурлыг зарлан хуралдуулах тухай Компанийн ТУЗ-ийн 2021 оны 11-р сарын 17-ны өдрийн 151021-18 тоот тогтоол,
  2. Хурлын зар,
  3. Хурлаас гарах шийдвэрийн төсөл,
  4. Компанийн Дүрмийн төсөл,
  5. ТУЗ-ийн гишүүд нэр дэвшигчдийн танилцуулга,
  6. Хурлын саналын хуудас,
  7. Хуралд оролцож, санал өгөх заавар.

Хурал зохион байгуулах комиссын даргаар Компанийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг, гишүүдээр ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, Бизнес хөгжлийн менежер Г.Батбаатар, Нягтлан бодох бүртгэлийн менежер Б.Ганзориг, Маркетингийн ахлах мэргэжилтэн Б.Ууганболд нар ажиллах бөгөөд Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид Хуралд оролцож, санал өгөхтэй холбоотой мэдээллийг 2021 оны 12-р сарын 15–25-ны өдрийн (ажлын өдрүүдэд) 16:00–18:00 цагийн хооронд Хурал зохион байгуулах комиссоос 8610-6181, 8805-4321, 8810-3285 утсаар болон gantulga.t@cumongol.mn, batbaatar.g@cumongol.mn, ganzorig.b@cumongol.mn цахим шуудангаар авах боломжтой.

Хурал хуралдуулах тухай ТУЗ-ийн тогтоол

Хурлын зар

Хурлаас гарах шийдвэрийн төсөл

Дүрмийн төсөл

Нэр дэвшигчдийн танилцуулга

Саналын хуудасны загвар

Хуралд оролцож, санал өгөх заавар

Хурлын материал

Notice is hereby given that the extraordinary general meeting (the “Meeting”) of Central Express CVS LLC (the “Company”) will be held electronically via https://hural.cumongol.mn website using Zoom application on 28 December 2021 at 10 a.m. for the following purposes:

1. Change the legal form of the Company to a jointstock company;
2. Change the Company’s principal place of business to 11/F., Dalai Tower, UNESCO Street 31, 1st Khoroo, Sukhbaatar District, Ulaanbaatar 14220, Mongolia;
3. Approve the Charter of the Company;
4. Appoint the following candidates as the directors of the Board of Directors of the Company (the “Board”):-

  1. Mr. Gankhuyag Adilbish;
  2. Mr. Ganbold Adilbish;
  3. Mr. Bat-Erdene Gansukh;
  4. Mr. Batmunkh Ochirbat;
  5. Mr. Chinzorig Ganbold;
  6. Mr. Bat-Erdene Boldbaatar;

5. Appoint the following candidates as the independent non-executive directors of the Board:-

  1. Mr. Ganbold Ravjin;
  2. Mr. Mergen Chuluun;
  3. Mr. Gary Stephen Biondo.

The registration date for the list of shareholders entitled to attend the Meeting is set on 10 December 2021.

The registration of the shareholders entitled to attend the Meeting will be made electronically through https://hural.cumongol.mn website starting from 15 December 2021 at 10 a.m. until 25 December 2021 at 4 p.m., and the login and voting password thereof will be delivered to such shareholders’ mobile phones.

The votes of the Meeting will be received electronically through https://hural.cumongol.mn website starting on 16 December 2021 at 10 a.m. and closing on 26 December 2021 at 4 p.m. in advance, and during the Meeting.

The forms of the resolutions to be passed at the Meeting and the circular are enclosed herewith.

The following documents will be made available for inspection by the shareholders entitled to attend and vote at the Meeting at 11/F., Dalai Tower, UNESCO Street 31, 1st Khoroo, Sukhbaatar District, Ulaanbaatar 14220, Mongolia starting from the date of the announcement on convening the Meeting:-

  1. The written resolution no. 151021-18 of the Board dated 17 November 2021;
  2. Notice and agenda of the Meeting;
  3. Forms of resolution to be passed at the Meeting;
  4. Draft Charter of the Company;
  5. Biographies of the candidates for the directors of the Board;
  6. Voting form;
  7. Guide on attending and voting at the Meeting.

The Meeting Organizing Committee comprises of Mr. Chinzorg Ganbold, Chief Executive Officer (head), Ms. Gantulga Togoo, Company Secretary, Mr. Batbaatar Ganchimeg, Business Development Manager, Mr. Ganzorig Batbold, Accounting Manager and Mr. Uuganbold Bayarsaikhan, Trade Marketing Specialist. For further enquiries for attending and voting at the Meeting, the shareholders entitled to attend and vote at the Meeting may contract via telephone at 8610-6181, 8805-4321 and 8810- 3285 or via e-mails to gantulga.t@cumongol.mn, batbaatar.g@cumongol.mn, ganzorig.b@cumongol.mn between 15–25 December 2021 (workdays) at 4–6 p.m.

Board resolution on convening the Meeting

Notice and agenda of the Meeting

Resolutions proposed at the Meeting

Draft Charter

Biographies of candidates

Voting form

Instructions on voting at the Meeting

Circular

Хөрөнгө оруулагч таны энэ өдрийн амгаланг айлтгая.

Өнгөрсөн гуч гаруй жилд Монголчуудын амьдралын хэв маяг багагүй өөрчлөгджээ. Бидний өдөр тутмын амьдралын хэмнэл улам цаг завгүй, хурдтай болон өөрчлөгдөж байна. Ийм ч учраас бид өнөөдрийн Монголчуудын амьдралын хэв маягт тохирох үргэлж нээлттэй байдаг, хаанаас ч олж болох, чанартай бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээтэй дэлхийн стандартын конвиниенс дэлгүүрийн сүлжээг Монголдоо байгуулах шийдвэрийг эдүгээгээс 4 жилийн өмнө гаргаж, дэлхийн шилдэг брэндүүдийн нэг болох БНСУ-ын “CU” конвиниенс дэлгүүрийн мастер франчайзийн эрхийг авч өнөөдрөөс 3 жилийн өмнө анхны “CU” дэлгүүрээ Улаанбаатар хотод нээж байлаа. Тэгвэл өнөөдөр бид 127 салбар дэлгүүртэй, өдөр бүр 38 мянган хүнд үйлчилдэг, Улаанбаатарчуудын өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болон өргөжин тэлжээ.

Бид аливаа бизнесийн амжилттай оршин тогтнох үндэс нь нийгэмдээ бүтээж буй үнэ цэнээр тодорхойлогддог гэдэгт итгэдэг. Сүүлийн 3 жилийн хугацаанд нээсэн салбар дэлгүүрүүдийн борлуулалт өсөж, үнэнч үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь бидний нийгэмдээ бүтээж буй үнэ цэнийн баталгаа гэж бид үздэг.

Бид соёлтой, шуурхай үйлчилгээ, дэлхийн жишиг болсон бүтээгдэхүүн үйлчилгээгээр хэрэглэгчдийнхээ өдөр тутмын амьдралыг илүү жаргалтай болгож, дэлгүүр бүрээ инээмсэглэл, эелдэг харилцаагаар дүүргэхийг эрмэлздэг. Үүний тулд ажилтан албан хаагчиддаа дэлхийн жижиглэн худалдааны тэргүүний туршлага, ур чадварыг эзэмшүүлж, олон улсын шилэгдмэл нөү хауг эх орондоо нутагшуулж, жижиглэн худалдааны салбарыг шинэ түвшинд хүргэхээр ажиллаж байна.

Мөн бид “CU” -ийн шилдэг туршлагаас суралцаад зогсохгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эх орондоо татсанаар Монголынхоо брэнд бүтээгдэхүүнийг CU-ийн олон улсын 15000 гаруй салбар дэлгүүрт экспортлох үүд хаалгыг нээгээд байна. Бид оюутан залууст боловсрол эзэмшихийнхээ сацуу дэлхийн хэмжээний үйлчилгээний стандартаас суралцан, тогтвортой орлого олох боломжоор хангаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэднийг тэгш боломжоор ханган нийгмийн оролцоог нь дэмждэг. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний бизнесийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бид франчайз хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд өнөөдөр 23 жижиг дунд бизнес эрхлэгчидтэй хамтран салбар дэлгүүрүүдээ ажиллуулж байна. Нөгөө талдаа хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин, тэдэнтэй хамтран бүтээгдэхүүнийг нь хөгжүүлж, өөрийн түгээлт, борлуулалтын сувагаараа дамжуулан 127 салбар дэлгүүрээрээ түгээн борлуулж байна. Мөн манай байгуулсан борлуулалт түгээлтийн дэд бүтцийг ашиглан дотоодын 300 гаруй бэлтгэн нийлүүлэгч бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэдэг. Манай дэлгүүрийн сүлжээ нь зөвхөн шуурхай, соёлтой үйлчилгээний цэг биш, орчин тойрондоо буй иргэдийн өдөр тутмын амьдралын түшиг тулгуур, нийгмийн дэд бүтэц болон хөгжихийг бид зорьдог. Өнөөдөр бид нийтийн ариун цэврийн өрөөгөөр үнэ төлбөргүй үйлчлүүлэх, аюул осол тохиолдсон үед аюулгүй байдлаа хангуулах, халуун хүйтэнд амсхийх цэг зэрэг боломжуудыг олон нийтэд санал болгож, замын ачаалал бага үеэр барааны түгээлтээ зохион байгуулж Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад ч хувь нэмрээ оруулж байна. Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өндөр боловсролтой, ур чадвартай, зөв хандлагатай залуусыг багтаа нэгтгэж чадсан нь амжилтын маань нэг үндэс бөгөөд бидний бүрэлдүүлсэн хамт олон манай өрсөлдөх чадварын илэрхийлэл, компанийн хамгийн үнэ цэнтэй хэсэг нь билээ. Ийм ч учраас цаашид тэмүүлж буй зорилгодоо хүрч чадна гэдэгт бид итгэлтэй байдаг. Ирээдүйд олон жилийн турш тогтвортойгоор үнэ цэн нь өсөх “Сэнтрал Экспресс Си Ви Эс” компанийн хувьцааг та бүхэнд нээлттэй санал болгож байгаадаа миний бие туйлын баяртай байгаа бөгөөд цаашид Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ хамтдаа оруулахыг хүсч байна. CU-д ТАВТАЙ МОРИЛ!

Ирээдүйн төсөөлөл

Нийгэм соёл, техник технологийн дэвшлийг даган хүмүүсийн амьдралын хэв маяг хувьсан өөрчлөгдөхийн хэрээр бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэ стандартыг шаардаж байдаг. Үүний нэг нь үйлчилгээний хүртээмжтэй дэд бүтцийг байгуулж, шаардлагатай бүхий л үйлчилгээг нэг дороос үзүүлэх боломжийг нээн өгдөг конвиниенс дэлгүүрийн бизнес загвар юм. Өдгөө тус бизнесийн загвар олон улсын жижиглэнгийн худалдааны зах зээлд давамгайлж байна. Монголын анхны конвиниенс дэлгүүр 2017 онд байгуулагдаж байсан бол энэхүү шинэхэн салбар хурдтай өсөж, 2021 оны 6 сарын байдлаар нийт 5 компанийн 172 дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж байна.

Нийт дэлгүүрийн тоо

Борлуулалтын орлого (тэрбум төгрөгөөр)

Цэвэр ашиг (тэрбум төгрөгөөр)

Ирээдүйн төсөөлөл

Нийгэм соёл, техник технологийн дэвшлийг даган хүмүүсийн амьдралын хэв маяг хувьсан өөрчлөгдөхийн хэрээр бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэ стандартыг шаардаж байдаг. Үүний нэг нь үйлчилгээний хүртээмжтэй дэд бүтцийг байгуулж, шаардлагатай бүхий л үйлчилгээг нэг дороос үзүүлэх боломжийг нээн өгдөг конвиниенс дэлгүүрийн бизнес загвар юм. Өдгөө тус бизнесийн загвар олон улсын жижиглэнгийн худалдааны зах зээлд давамгайлж байна. Монголын анхны конвиниенс дэлгүүр 2017 онд байгуулагдаж байсан бол энэхүү шинэхэн салбар хурдтай өсөж, 2021 оны 6 сарын байдлаар нийт 5 компанийн 172 дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж байна.

Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт

19.0 ТЭРБУМ ТӨГРӨГ

Шинэ 95 дэлгүүрийн хөрөнгө оруулалт

2.9 ТЭРБУМ ТӨГРӨГ

Түгээлтийн төвийн нэмэлт тоног төхөөрөмж

3.0 ТЭРБУМ ТӨГРӨГ

Хоол үйлдвэрлэлийн нэмэлт тоног төхөөрөмж

24.9 ТЭРБУМ ТӨГРӨГ

Нийт татан төвлөрүүлэх хөрөнгө

CU-гийн хувьцаа юугаараа онцлог вэ?

Үнэ тогтоосон үндэслэл /Хорогдуулсан мөнгөн урсгалын арга/

АНХНЫ
ҮНЭЛГЭЭ
211.8 тэрбум төгрөг

ХЯМДРУУЛСАН ҮНЭЛГЭЭ /21.5%/
166.4 тэрбум төгрөг

Санхүүжилтийн баталгаа /Firm commitment/

12 тэрбум төгрөг

Үнэ тогтворжуулах хөтөлбөр

3 тэрбум төгрөг

Арилжаанд орох заавар