Хэрхэн CU Франчайз эзэмшигч болох?

Франчайз эзэмшигч болох алхам

  1. Анкет

    Вэбсайтаар анкет бөглөн илгээнэ.

  2. Ярилцлага

    Анкет дээр ирүүлсэн мэдээлэлтэй CU франчайз албанаас танилцан ярилцлагад урина. Уг ярилцлагаар Франчайзтай холбоотой бүх төрлийн мэдээллийг дэлгэрэнгүй авах боломжтой.

  3. Салбарын сонголт

    CU франчайз эрх эзэмшигч болох шаардлагыг хангаж, шийдвэр гарсан тохиолдолд франчайз эрхээр шилжээгүй салбар дэлгүүрүүдээс сонголтоо хийх боломжтой.

  4. Санхүүгийн тооцоолол

    Салбарын сонголтоо хийн, салбартайгаа танилцсаны дараа франчайз эрх шилжүүлэх хөрөнгө оруулалтын тооцоогоо хийн дуусгана.

  5. Салбар хүлээлцэх

    Нийт тооцоо дууссаны дараа хамтын ажиллагааны гэрээ байгуулж CU франчайз эрх эзэмшигчийн гэрчилгээ олгон салбараа хүлээн авна.

CU Франчайз хүсэгчийн анкет

Та энэхүү анкетаар дамжуулан CU Франчайз эзэмших анхан шатны хүсэлт гаргах бөгөөд анкет нийт 25 асуулгатай, ойролцоогоор 30 минут орчим шаардагдах тул та цаг заваа зохицуулан, асуулт бүрт бүрэн, гүйцэд, үнэн зөв хариулна уу. Бид таны хувийн мэдээллийг чандлан хадгалах болно.

Бид таны ирүүлсэн анкеттай танилцаад хүсэлт хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор и-мэйлээр эргэн хариу мэдэгдэх болно.

Танд баярлалаа.

Анкет илгээх