Нууцлалын бодлого
CU Mongolia энэ сайтаар дамжуулан ямар мэдээлэл хадгалдаг, түүнийг юунд ашигладаг талаар.
Энэ бол хуулийн хяналт хийгдэж буй төсөл хувилбар бөгөөд өөрчлөгдөж болно.
Бид ямар мэдээлэл хадгалдаг вэ
Сайт таны төхөөрөмжийн хөтөч дээр (localStorage) дараах тохиргоог хадгална. Эдгээр нь таныг таних мэдээлэл агуулахгүй бөгөөд сайт зөв ажиллахад шаардлагатай:
- Cookie-н талаарх таны сонголт — 12 сарын хугацаанд хадгалагдана.
- “Өнөөдөр дахин харуулахгүй” гэж хаасан мэдэгдлүүд.
Мэдэгдэл (popup) хэдэн удаа харагдаж, дарагдсаныг тоолохдоо зөвхөн төхөөрөмжийн төрөл (компьютер эсвэл гар утас) болон хуудасны хаягийг хадгална.
Аналитик болон маркетингийн cookie
Та зөвшөөрсөн тохиолдолд л бид Google Tag Manager-ээр дамжуулан Google Analytics 4 ашиглаж, аль хуудсыг үзэж, аль товчийг дарсныг нэгтгэн тоолно. Энэ нь сайтаа сайжруулахад л ашиглагдана. Бид нэр, утас, имэйл, маягтад оруулсан мэдээлэл зэрэг хувийн мэдээллийг аналитик руу илгээдэггүй.
Маркетингийн cookie нь сурталчилгааны үр дүнг хэмжихэд ашиглагдах бөгөөд мөн л таны зөвшөөрлөөр идэвхжинэ. Сонголтоо хэдийд ч хуудасны доод хэсгийн “Cookie тохиргоо” холбоосоор өөрчилж болно.
Дуугарч мэдээлэх маягт
“Дуугарч мэдээлэх” маягтаар илгээсэн мэдээлэл болон хавсралт CU Mongolia-ийн серверт хадгалагдаж, зөвхөн гомдлыг шалгах эрх бүхий ажилтнууд харах боломжтой. Маягтын агуулгыг аналитик болон гуравдагч талд дамжуулахгүй.
Холбоо барих
Нууцлалын талаар асуух зүйл байвал info@cumongol.mn хаягаар эсвэл 7777-7777 утсаар холбогдоно уу.
