"Премиум Нэксус" ХК

Премиум групп нь Монголын хамгийн анхны конвиниенс дэлгүүр “Сэнтрал Экспресс”-ийг 2015 онд үүсгэн байгуулсан бөгөөд 3 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаа явуулж жижиглэн худалдааны салбарт хөл тавьсан түүхтэй. Дэлхийн конвиниенс сүлжээ дэлгүүрийн бизнесийн шилдэг туршлага, нөү-хауг Монголд нэвтрүүлж, зах зээлд тэргүүлэх зорилгоор 2018 оны 4-р сард БНСУ-ын конвиниенс дэлгүүрийн салбарт 30 гаруй жилийн туршлагатай, CU брэндийн эзэмшигч, салбарын тэргүүлэгч Би Жи Эф Ритэйл Компанитай мастер франчайзийн гэрээг байгуулж, Монгол улсад CU брэндийн конвиниенс дэлгүүрийн үйл ажиллагааг эхлүүлж худалдаа үйлчилгээний салбарыг нэг шатаар ахиулах алхмыг хийсэн. Өдгөө 370 гаруй салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.


Премиум Дистрибьюшн ХХК

CU конвиниенс дэлгүүр өргөжин тэлэхийн хэрээр бүтээгдэхүүн үйлчилгээг өдөр бүр тасралтгүй, найдвартай ханган нийлүүлэх нь бидний бизнесийн хамгийн чухал нөлөөтэй юм. Тиймээс бид өөрсдийн хоолны үйлдвэр, ханган нийлүүлэлт, ложистикийн төвүүдийг байгуулж үйл ажиллагааны чадавхи, найдвартай байдлыг ханган ажиллаж байна.

Би Жи Эф Ритэйл ХХК

30 жилийн түүхтэй Солонгосын BGF Retail ХХК нь CU олон улсын конвиниенс сүлжээ дэлгүүрийн мастер франчайзыг эзэмшигч бөгөөд Солонгос улсад 15,500 гаруй салбартай. Өдгөө Төв болон Зүүн Азид франчайз үйл ажиллагаа явуулж байна.

Бидний үнэт зүйлс

Чухал зүйлд төвлөрдөг

Гол том зорилогоо мэддэг, том дүр зургаар харж түүнийхээ дагуу ажлуудаа зөв эрэмбэлж чухал ажлуудаа ялгаж таньдаг.

Хувь хүний үнэт зүйлийг бус асуудлыг шүүмжилдэг

Хувь хүний үнэт зүйлийг бус асуудлыг шүүмжилдэг. Гаргасан алдаагаа давтдаггүй, алдаанаасаа суралцдаг.

Зоригтой

Өөрийн таатай бүсээс гарч зоригтой алхам хийж өөрийгөө хөгжүүлдэг. Өөрийнхөө лимит буюу хязгаарыг тодорхойлдоггүй, өөрийгөө хамгаалсан зан хандлага гаргадаггүй.

Нийтийн төлөө

Илүү чухал зорилтуудад төвлөрдөг байх – Асуух сонсох ойлгохыг хичээх арга барилаар бусадтай харилцдаг байх.

Нээлттэй сэтгэдэг

Бусдын саналыг сонсох, цаг зарцуулдаг байх. Ярихаасаа илүү сонсдог, бусдын үзэл бодлоо хэлэхийг дэмждэг.

Шулуун шудрага

Өөрийн мэргэжлийн байр сууринаас асуудалд ханддаг. Зөв гэж бодсон зүйл дээрээ нээлттэй чөлөөтэй мэтгэлцдэг.

Тууштай

Өөрийн ажиллах буй салбартаа чин сэтгэлээсээ дуртай, сонирхолтой, хүсэл эрмэлзэлтэй. Үр дүнд хүрэхийн тулд аливаа зүйлд тэвчээр хатуужилтай тууштай хандаж алхам алхамаар сайжруулдаг.

5 сар

Нэг өдрийн борлуулалт 100 сая төгрөгт хүрэв.

6 сар

Нэг өдөрт үйлчлүүлэгчдийн тоо 30’000 -д хүрэв.

8 сар

CU брэнд 50 салбар дэлгүүртэй болов.

12 сар

Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан CU франчайз хөтөлбөрөө эхлүүлэв.

1 сар

Монголын хамгийн анхны гар утасны аппликейшнд суурилсан үнэнч хэрэглэгчийн хөтөлбөр “CU App”-ийг нэвтрүүлэв.

3 сар

Петровисийн ШТС-уудад салбар дэлгүүрээ нээв.
4200 м2 талбайтай, энгийн горимтой Түгээлтийн төвийг ашиглалтад оруулав.
Монголын хамгийн анхны өдөр тутмын хэрэглээний 2000+ нэр төрлийн бүтээгдэхүүнийг 30 минутын дотор хүргэх “CU Хүргэлтийн үйлчилгээ” -г нэвтрүүлэв.

6 сар

Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарав.

9 сар

Нэг өдөрт үйлчлүүлэгчдийн тоо 50 мянгад хүрэв.
Нэг өдрийн борлуулалт 200 сая төгрөгт хүрэв.

10 сар

CU App 200 мянган гишүүнтэй болов.

11 сар

Хүнсний аюулгүй байдлын олон улсын GMP, HACCP стандартыг хангасан Монголын хамгийн анхны хоолны үйлдвэрийг байгуулж, ашиглалтад оруулав.
Монголын хамгийн анхны 100 салбар дэлгүүртэй сүлжээ болов.

12 сар

Урьдчилсан захиалгат “Агуулахын үнээрх” хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэв.

4 сар

Нэг өдрийн борлуулалт 300 сая төгрөгт хүрэв.
CU App 323 мянган гишүүнтэй болов.
CU брэнд НҮБ-ын хүүхдийн сантай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Байгальд ээлтэй Монгол гэр” төслийг хэрэгжүүлж эхлэв.

6 сар

ЦЕГ-ын Хүүхэд хамгааллын хэлтэстэй хамтран “CU ЧАМД ТУСАЛЪЯ” төслийг хэрэгжүүлж эхлэв.

10 сар

Хүйтэн хэлхээний түгээлтийн төвийг ашиглалтад оруулав.

12 сар

Нэг өдрийн хүргэлтийн үйлчилгээний борлуулалт 20 сая төгрөгт хүрэв.