Шүгэл үлээхээсээ өмнө дараах асуултыг өөрөөсөө асуугаарай:
- Би сэтгэл зүйн хувьд тайван, бодитой шийдвэр гаргаж байна уу?
- Миний илгээх гэж буй мэдээлэл үнэн зөв, бодит баримтад тулгуурласан уу?
- Миний мэдээлэл бусдын нэр төр, эрх ашигт халдахгүй байгаа юу?
- Надад байгаа нотлох баримт үнэн зөв, хууль ёсны аргаар цуглуулсан уу?
- Би энэхүү мэдээллийг байгууллагын ил тод, ёс зүйтэй үйл ажиллагааг дэмжихийн төлөө илгээж байна уу?
Хэрэв дээрх асуултуудад “Тийм” гэж хариулж байвал, та зөв алхам хийж байна. Таны зориг, шударга байдал “Премиум Нэксус” ХК-ийн ил тод, хариуцлагатай соёлыг хамтдаа бүтээхэд чухал хувь нэмэр оруулна.
- Хэрэв та илгээх гэж буй мэдээлэл зөрчил мөн эсэхэд эргэлзэж байвал: whistleblow@cumongol.mn хаягаар холбогдон зөвлөгөө авч болно. Манай баг таны мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж, зөв чиглэлд зөвлөмж өгнө.
- Хэрэв таны мэдээлэл ёс зүйн зөрчилтэй холбоотой бол: ethics@cumongol.mn хаяг руу мэдээллээ илгээнэ үү. (Жишээ нь: ажилтны ёс зүйн зөрчил, ашиг сонирхлын зөрчил, шударга бус харьцаа гэх мэт.)
- Харин та компанийн үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол илгээх гэж байгаа бол: +976-7733-0101 дугаараар холбогдон мэдээллээ өгч болно.
- Хэрэв та CU Конвиненс дэлгүүрийн дотоод харилцагч байгууллага бол, доорх холбоосоор нэвтэрч хүсэлтээ илгээнэ үү.